Ноцтой осол гарч, долоон хүн нас баржээ
Өнөөдөр өглөө Буянт-Ухаа-1 хорооллын хажууд гарсан галыг унтраахаар онцгой байдлын гал түймэр унтраах анги ажиллаж байна.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн 16-р хороо Буянт-Ухаа 1 хорооллын ард баригдаж байгаа барилгын гадна хөөсөн пасад шатаж байна гэсэн дуудлага 7:51 цагт НОБГ-т ирсэн. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүн галын тархалтыг зогсоож бүрэн унтраахаар ажиллаж байна. Шалтгаан нөхцөлийг үзлэг шалгалтаар тогтоох юм.