Шудрага өрсөрдөөн хэрэглэгчийн төлөөлөгчийн газар мөн Сангийн яам хамтран E-Баримт ашиглан импортоор орж ирсэн автомашины гаалийн мэдээлэл болон түүхийг харах боломжтой болсон талаар мэдээллээ.
2020 оны дөрөвдүгээр сарын 1-ээс хойш гаалиар орж ирсэн автомашины гаалийн мэдээллийн түүхийг И-баримт аппликэйшн болон Гэрэгэ киоск ашиглан харах боломжтой болж байна.
ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ:
И-баримт систем 2019 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн. Одоогийн байдлаар нийт 146 төрийн үйлчилгээ бий. Улсын хилээр орж ирж байгаа осолд орсон болон олон жил болсон хуучин машинуудыг иргэд мэдэхгүйн улмаас худалдан авдаг. Харин энэхүү системийг И-баримттай холбосноор үүнийг хянаж чадах боломжтой болж байна.
Энэ системд тухайн машин хэдэн онд үйлдвэрлэгдсэн, аль улсаас орж ирсэн, хичнээн км замийг туулсан Монгол улсад хэдний өдөр орж ирсэн мөн өмнө осол гэмтэлд орж байсан эсэх мэдээллүүдийг бүртгэх юм.
Уг асуудалд Сангийн яамны харъяа Гааль татвар, санхүү мэдээллийн төв голлон ажиллаж ШӨХТГ-ын Хэрэглэгчийн мэдээллийн төвд ирсэн гомдлыг үндэслэж, Авто тээврийн үндэсний төвтэй хамтарсаны үр дүнд ийнхүү ажил хэрэг боллоо.