Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв /ЭХЭМҮТ/-ийн Ерөнхий мэс заслын тасгийнхан Хавдар судлалын үндэсний төвийн Элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын тасгийн эмч нар хамтарч таван настай охинд элэгний хавдрыг хэсэгчлэн тайрах хагалгааг амжилттай хийжээ.
Хагалгаанд орсон охин ЭХЭМҮТ-д өөр шалтгааны улмаас хандаж байсан юм. Гэвч түүний хавдартай гэдгийг тус төвийн эмч нар оношилжээ. Улмаар цаг алдалгүй нарийн мэргэжлийн тусламж авч, өвчнөөсөө ангижирсан байна. Хагалгаа амжилттай болсноор, охин эрүүл саруул болж эмнэлгээс гарсан юм.
ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасагт төрөлхийн хавдартай бага насны хүүхдүүд хагалгаанд орох тохиолдол олон бөгөөд хоёр сартай хүүхэд ч хорт хавдар авахуулж байсан юм.