ЕБС-ийн сурагчдын аюулгүй байдлыг хангах, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор 75 хүүхдийн автобус БНХАУ-аас орж ирснийг холбогдох албаныхан сургуулиудад хүлээлгэн өгсөн юм.
Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүхийн мэдээлснээр, Тэдгээр автобус нь 54 хүүхдийн суудалтай, дизель хөдөлгүүртэй бөгөөд нэг бүрийн үнэ нь 130 мянга орчим доллар гэнэ.
Гэвч автобусны үнийн асуудлыг судалж үзэхэд БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод төвтэй "Донгфенг" гэх брендийнх байх бөгөөд үнийн хувьд 130 мянган доллар биш 43 мянга 980 долларын үнэтэй байна.
Энэ нь автобус тус бүрийн үнийн зөрүү болох 86 мянга гаруй доллар, нийтдээ 75 автобусны 6 сая 450 мянга гаруй долларыг юунд зарцуулсан бэ?
Өнгөрсөн оноос "Сургуулийн автобус" төсөл хэрэгжиж эхэлсэн. Уг төслийн гол зорилго нь 6 сая 450 мянга гаруй долларыг завших байсан уу?