Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураах байранд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор ажлын хэсэг гаргалаа.
Сонгуулийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авах, сонгогчийн санал авах үед ашиглах гар ариутгагч, нэг удаагийн бээлийг 2148 байранд хүргүүлэх ажлыг Онцгой байдлын ерөнхий газартай хамтран зохион байгуулав.
Энэ удаагийн сонгуулиар сонгогчдод хэсгийн хорооноос амны хаалт олгохгүй тул сонгогчид санал авах байранд ирэхдээ амны хаалтаа заавал зүүж, иргэний үнэмлэхээ авч ирэх шаардлагатай юм.