“Жаст” группын захирал асан Ш.Батхүү нартай холбогдох хэргийн шүүх хурал тав дахь өдрөө гэрчүүдийн мэдүүлэг аван үргэлжилж байна.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх танхимд “Жаст” группын захирал асан Ш.Батхүү, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, тус үйлдвэрийн Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргал, Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбат “Алтжин” группын ерөнхий захирал Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн нарыг холбогдуулан шүүж буй юм.
Хэрэгт холбогдох дээрх хүмүүсийг “Эрдэнэт” үйлдвэрийг өмнөд Африкийн “Стандарт” банкны барьцаанд тавин, 104 сая ам.долларын зээл гаргуулж, мөнгө угаан, үйлдвэрт онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр нийслэлийн Прокурорын газар яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлсэн юм.