Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Өрөг.мн сайтын сурвалжлах баг ХУД-т байх вива сити хорооллын урд талын вива сити автобусны буудлаас өглөөний 06:50 цагаас автобусны буудал дээрх нөхцөл байдлыг шууд дамжууллаа. Автобус ирсэн ч хүмүүс багтахгүй, гадна үлдэж байна. Эрх баригчид автобусны үйлчилгээг үнэгүй болгох талаар мэдээлж буй. Гэсэн ч автобус 500 төгрөгийн үнэтэй байхдаа ч хүрэлцэхгүй, багтахгүй байгаа юм. Автобусыг үнэгүй болгох тухай поп зүйл ярихын оронд ид ачааллын үеэр автобусны тоог нэмэх шаардлага байгааг иргэд хэлж байна. Автобус хүрэлцэхгүй байгаа нь нэгдүгээр асуудал. Харин автобусны цэвэрлэгээ үйлчилгээ муу байгаа нь шийдэх шаардлагатай чухал бэрхшээл хэвээрээ байгаа юм.