Өнөөдөр “COVID-19” халдварыг бонино хугацаанд илрүүлэх оношлуурын хүртээмжийг бага, дунд орлоготой орнуудад нэмнэ гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээллээ.
Таван ам.долларын үнэтэй оношлуур нь эмнэлгийн ажилтнууд, лабораторийн дутагдалтай, орлого багатай орнуудад халдварын тархалтыг тогтооход ихээхэн хувь нэмэр оруулах боломжтой юм. Оношлуурын үйлдвэрлэгчидтэй байгуулсан гэрээний дагуу зургаан сар гаруй хугацаанд 120 сая оношлуурыг түгээнэ
“Шинэ, зөөвөрлөх хийгээд хэрэглэхэд хялбар оношлуур” нь одоогоор хэдэн цагаас хэдэн өдрийн хооронд гарч буй хариуг 15-20 минутын дотор гаргана гэх мэдээлэл байна. “Abbott”, “SD Biosensor” эм үйлдвэрлэгч компани Билл, Мелинда Гейтсийн хандивын сантай 120 сая оношлуур үйлдвэрлэх гэрээ байгуулжээ. Уг гэрээ нь халдвар хамгийн их тархсан Латин Америкийн орнууд тэргүүтэй 133 орныг хамарсан байна.