Улсын бүртгэлийн байгууллагаас төрийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд түргэн шуурхай үзүүлж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, төвлөрлийг сааруулах зорилгоор хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээг энэ сарын сарын 28-ны өдрөөс эхлэн Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэс болон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв /Дүнжингарав, Мишээл, Драгон/ -өөс үзүүлэхээр боллоо. өөрөөр хэлбэл иргэд, хуулийн этгээд Улсын бүртгэлийн байгууллагын өөрт ойрхон нэгжид хандан, үйлчилгээ авах боломжтой болж буй юм.
Харин 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс өмнө гаргасан мэдүүлгийн хариу болон хаяж үрэгдүүлсэн тамга, тэмдгийг дахин авах, хуулийн этгээдийн лавлагаа, мэдээлэл авах хүсэлтийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас авах ёстойг анхаарна уу.