Сингапур улсад зохион байгуулагдсан "IOI 2020" олон улсын мэдээлэл зүйн 32 дохь олимпиадаас Монгол Улс анх удаа алтан медалийн болзлыг хангаад байна. "IOI 2020" олон улсын мэдээлэл зүйн олимпиадад “Сант” сургуулийн сурагч А. Нямдаваа хоёр дахь өдрийн бодолтуудаа амжилттай бодож одоогоор 27-р байраар алтан медалийн болзлыг хангажээ.
Энэ удаагийн олон улсын мэдээлэл зүйн олимпиадад нийт 346 сурагч оролцсон юм. А.Нямдаваа энэ жил гурав дахь удаагаа тус олимпиадад оролцож байгаа. Тэрээр 2018 онд анх удаа оролцож байсан бол 2019 онд мөнгөн медалийг хүртэж байжээ. Харин энэ удаа амжилтаа ахиулан алт болгож чадлаа.
Түүнчлэн А. Нямдаваа тун удахгүй Монгол улсаа төлөөлөн ОУ-ын математикийн олимпиадад оролцох төлөвлөгөөтэй байна.