Намрын хүйтэн сэрүүний улиралтай зэрэгцээд 9, 10 дугаар сард риновирусээр үүсдэг ханиад их болдог. Ханиад болон томуугийн талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээллээ. Тэрээр "Ханиад нь гол төлөв риновирусээр үүсээд өвчтөний хамар залгиур, хамрын хөндий хоёрыг ихэвчлэн үрэвслийн шинж тэмдэг үүсгэдэг. Харин томуу нь 200-аад төрлийн үүсгэгчтэй. Тухайлбал, 10-р сарын 15-наас хойш томуугийн шинж тэмдгүүд гарч эхэлдэг. Тодруулбал, 11 сарын 15-наас хойш улирлын томуу эргэлтэд ордог бол ханиадны хувьд 3-р сарын 11 хүртэл үргэлжилдэг” гэв.
Үүнийг шинж тэмдгээр авч үзвэл:
- Хамар шуухитнана
- Хамар битүүрнэ
- Нүдний нулимс гоождог
- Хамар залгиур хөндүүрлэдэг ялангуяа хоолой хөндүүрлэдэг зэрэг хүчин зүйл их гардаг учир урьдчилан сэргийлэх аргаар томуугаас өөр байдаг.
Хэрвээ ханиад хүрсэн бол гэрээсээ гарахгүй, олон нийтийн газраар явахгүй байх шаардлагатай. Гарах тохиолдолд зайлшгүй амны хаалт зүүнэ. Мөн дархлаа сэргээх нь маш чухал. Үүнд:
- Өдөрт 2-3 удаа содтой уусмалаар 10-15 минут хамар хоолойгоо утах,
- Утлагын дараа мөн адил өдөрт 2-3 удаа содтой уусмалаар 10-15 минут хамар, хоолойгоо зайлах
- Чацаргана, лимонтой шингэн зүйлийг ойр ойрхон бага багаар халуун бүлээнээр уух шаардлагатай
- Бага насны хүүхдүүд үүд цэгэн иллэг хийж өгөх
- Ханиаж найтаахдаа гарын шууг болон гараараа дарж болохгүй. Харин алчуур болон сальфетка ашиглан ханиаж найтаан бусдад халдварлахаас сэргийлэх хэрэгтэй.
- Хоолны хувьд шим тэжээллэг сайтай витамин мөн сонгино сармистай шөл голдуу хэрэглэх шаардлагатай.
- Гараа сайн савандаж угаах. Энэ нь амьсгалын замын өвчлөлөөс 70-80% сэргийлж чадна.
- Сайтар унтаж амрах. Бага насны хүүхэд орой бүр 21 цагт, насанд хүрсэн хүн 22 цаг гэхэд унтаж амарч эхэлсэн байх шаардлагатай. Ингэж унтаж амрах нь дархлаагаа сайн дэмжиж, биеийн эсэргүүцлийг сайжруулдаг.
- Дасгал хөдөлгөөн хийх, бага насны хүүхдүүдэд цэгэн иллэг, масс аж хийх хэрэгтэй юм.