Хятад эрдэмтдийн бүтээж буй коронавирусийн вакцин ирэх арван нэгдүгээр сард бэлэн болж, арван хоёрдугаар сарын эхэнд иргэдэд тарьж болохоор болно гэж мэдээллээ. Хятадад хэдэн зуун мянган хүн вакциний туршилтад хамрагдаж, гурван ч компанийн дөрвөн янзын вакцин туршилтын сүүлийн шатандаа яваа юм. Туршилтад хамрагдсан хүмүүсийн дийлэнх нь эрүүл мэнд, шинжлэх ухааны салбарт ажилладаг сайн дурынхан гэж албаны хүмүүс мэдээлжээ. Харин гадаадын зарим ажиглагч Хятадын эрх баригчдыг вакцинаа ашиглан олон улсад нэр нөлөөгөө улам бэхжүүлэх гэж санаархах вий хэмээн хардаж байна.
Дэлхийн хэмжээнд өдгөө 176 вакцин бүтээж байгаа гэсэн бий. Тэдний хамгийн багадаа 50-ийг нь энэ оны эцэс гэхэд хүн дээр туршина гэж мэргэжилтнүүд таамаглаж байгаа. Гэхдээ үр дүнтэй вакцин амжилттай гаргаж авсан ч дэлхий нийтээр хэрэглэдэг болоход илүү хугацаа хэрэгтэй гэж ажиглагчид анхааруулсаар байна.