ОXУ-ын зүгээс Украин руу тив алгасаx Баллистик пуужин xарважээ
Афганистаны нийслэл Кабул хотод Тэргүүн дэд ерөнхийлөгч Амрулла Салехийг онилсон бөмбөг дэлбэрч дор хаяж 10 хүн амиа алджээ. Афганистаны тагнуулын албаны дарга асан Салех нүүр, гартаа бага зэргийн түлэгдэлт авч зугтсан гэж хэлэв. Дэлбэрэлт болсны дараахан авсан бичлэг дээр хэргийн газраас их хэмжээний хар утаа гарч байгааг харуулсан байна. Афганистаны албаны хүмүүс болон Талибанчууд анхны албан ёсны хэлэлцээгээ эхлүүлэхээр бэлтгэж байх үед дэлбэрэлт болсон байна.