Ноцтой осол гарч, долоон хүн нас баржээ
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу есдүгээр сард хийх 12 удаагийн тусгай нислэгийн хуваарьт өөрчлөлт оруулжээ. Тодруулбал Сөүл-Улаанбаатар чиглэлд нэмэлт нислэг үйлдэх бөгөөд нийт 13 удаагийн тусгай нислэгээр 3380 иргэнээ татан авна. Хуваарийн дагуу 9 сарын 3-нд үйлдсэн тусгай үүргийн нислэгээр БНСУ-аас 266 иргэн эх орондоо ирсэн. Тэгвэл улсын онцгой комиссын мэдээлснээр
-9 сарын 8-нд Хонконг-Улаанбаатар /транзит/
-9 сарын 9-нд Токио-Улаанбаатар
9 сарын 14-нд Франкфурт-Улаанбаатар
9 сарын 15-нд Сөүл-Улаанбаатар
9 сарын 16-нд Сөүл-Улаанбаатар /транзит/
9 сарын 17-нд Хонконг-Улаанбаатар /транзит/
9 сарын 18-нд Истанбул-Улаанбаатар
9 сарын 21-нд Сөүл-Улаанбаатар
9 сарын 23-нд Франкфурт-Улаанбаатар
9 сарын 24-нд Сөүл-Улаанбаатар
9 сарын 25-нд Седней-Улаанбаатар
9 сарын 28-нд Сиатл-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэнэ .