Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Энэ хичээлийн жилд ч “хүүхдийн өдөр өнжүүлэх төвийг ажиллуулах боломжгүй” хэмээн БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн УИХ-ын чуулганы хуралдааны үеэр мэдээлж байсан. Тэгвэл, өдөр өнжүүлэх төвүүдийг нээхээр болсон талаар БШУЯ-ны албаны эх сурвалж мэдээллээ. Ингэхдээ өмнөх хэлбэрээр ажиллуулж, зөвхөн ариутгал халдваргүйтгэлийг сайтар хийхийг шаардах юм байна.
Коронавирусын цар тахлын улмаас сурагчид цөөн цагаар хичээллэнэ. Хичээлээс бусад үед эцэг эхчүүд ялангуяа, бага ангийн хүүхдээ хэнээр харуулах гэдэг асуудал тулгарч эхэлсэн. Иймд иргэдийн саналыг үндэслэн салбар яамнаас шийдвэр гаргаж байгаа талаар мэдээллээ.