Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
УИХ-ын гишүүн асан Д.Гантулга хүчингийн хэрэг хийсэн нь ШҮҮХЭЭР тогтоогдож, тэрээр 2 жилийн хорих ял авсан. Тэгвэл ШШХ-ИЙН тусгай шинжилгээний газрын дарга, дэд хурандаа Х.Түвшин-Эрдэнэ, ахлах шинжээч Ж.Оюунаа, шинжээч М.Золжаргал нарт Улсын дээд шүүхээс ял оноолоо. Тэднийг хохирогч Ч.Наранзаяагаас үтрээний арчдас, наалдац, дэр, ор хөнжлийн даавуун дээр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй” гэсэн дүгнэлт хуурамчаар үйлдсэн гэм буруутайд тооцжээ. Х.Түвшин-Эрдэнэд нэг жил хорих ял, Ж.Оюунааг 19.2 сая, Н.Золжаргалыг 12 сая 240 мянган төгрөгөөр торгох ял шийтгэсэн байна.