АНУ, Сиэтли хотод өөрийн “Bella Spa” салоноо ажиллуулдаг А.Нарангэрэл:
Америкт ирээд бизнес эрхлэх гэж байгаа, бизнес нээх гэж байгаа хүн бүрт тулгардаг хамгийн том асуудал бол байршил байдаг. Сайн байршилд байгаа бизнес л хүнд хүрдэг.
Түрээсийн үнэ дунджаар хэдэн доллар вэ?
Байршлаасаа шалтгаална. Манайх сарын 3000 доллараар түрээслэдэг.
Яагаад энэ салбарт бизнес эрхлэх болсон бэ?
Манай ээж, дүү нар маань эмч хүмүүс. Бариа заслын салбар сонгосон нь үүнтэй холбоотой. Мөн Монголд би Мягмарсүрэн багшийнхаа бариа заслын сургалтанд сурсан, Америкт ирээд сурсан. Бизнесээ эхлүүлээд өөртөө их урам орсон. Яагаад гэвэл би Монголд сурсан, энд сурсан гэхээр надад арай өөр ялгарах юм байна гэж хараад байгаа.
Хүний бие араг яс булчингаас бүрдэж байгаа. Массажист нар зөвхөн булчинд анхаарлаа төвлөрүүлж хоёр хүн хийдэг. Миний Монголд сурсан зүйл гэвэл тухайн хүнийхээ чилээг ч гаргачихна, булчинтай ч хамт ажилладаг. Нэг ёсондоо хослуулж ажилладаг болохоор арай өөр байдаг болов уу.
Өөрийнхөө салонд ямар ч байсан 6-7 массажист ажиллуулж яг өөрийнхөө хийдэг бариа заслыг хийж салоноо өргөжүүлэх зорилготой ажиллаж байгаа.
Баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье