Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Шинэ төрлийн коронавирусын тархалтаас сэргийлэх зорилгоор манай улс гадаадаас онгоц хүлээн авах болон гадаад улс уруу нислэг үйлдэхгүй байгаа билээ. Харин тусгай үүргийн онгоцоор 1000 гаруй иргэдээ Истанбул, Берлин, Москва, Сөүл, Токиогоос авчирсан. Харин өчигдөр УОК хуралдаж дараагийн тусгай үүргийн онгоцны нисэх хугацааг зарласан. Тухайлбал, дөрөвдүгээр сарын 2-ны 8 цагт БНСУ руу, 3-нд Япон руу, 4-нд мөн БНСУ руу тусгай үүргийн онгоц нисэх юм. Харин Энэтхэг улс уруу иргэдээ авах тусгай үүргийн онгоц нисэхгүй аж.
Эх сурвалж: Иргэний нисэхийн ерөнхий газар