ОХУ руу визгүй зорчдог гадаадын иргэд тусгай QR кодоор нэвтэрнэ
Шинэ төрлийн коронавирусын халдвартай иргэдийн тоо 500 мянга давж, амиа алдсан хүний тоо 24 071 боллоо. Өчигдөр буюу гуравдугаар сарын 26-нд 60 764 шинэ халдварын тохиолдол бүртгэгдсэн байна. Европ тивийн улс оронд хурдацтай тархаж буй энэ халдвар САРС, МЕРС өвчний , хамарсан хүрээ, вирусээр өвчлөгсдийн тоог 64 дахин, эндэгсдийн тоог 32 дахин нугалсан байгаа юм. АНУ-д сүүлийн долоо хоног хамгийн их халдварын тохиолдол батлагдаж байсан. Харин өчигдөр шинээр 17 166 тохиолдол бүртгэгдэж, халдварын голомт байсан БНХАУ-ыг өвчлөгсдийн тоогоор гүйцсэн байна. Мөн хамгийн их эндэгсэд бүртгэгдсэн өдөр болжээ.
Итали, Испанид хоногийн дотор 700-аас дээш хүн нас барж, Франц, Их Британид эндэгсдийн тоо хурдацтай нэмэгдэж байна.