Хойд Америкийн сагсан бөмбөгийн Юта жазз багийн төвийн тоглогч Руди Гобер, хамгаалагч Донован Мичеллээс коронавирус илэрч, лиг түр хугацаагаар хойшлогдсон билээ. Үүнээс хойш НБА-ийн зүгээс халдвар тараахаас сэргийлэх, олон хүн цуглуулахгүй байх бүх арга хэмжээг авсан. Харин Брүүклин Нетс багийн дөрвөн тоглогчоос хоёр хоногийн өмнө коронавирус илэрсэн. Улирлын тоглолтууд цуцлагдахаас өмнө хамгийн сүүлд Брүүклин Нетс болон Лос Анжейлес Лейкерс баг хоорондоо тоглосон. Тиймээс Лейкерсийн удирдлагын зүгээс амралттай байгаа тамирчдаас шинжилгээ авахаар болсон. Шинжилгээний хариу гарч Лос Анжейлес Лейкерс багийн хоёр тоглогч Covid-19 халдвартай болох нь тогтоогдлоо. Мөн Бостон Селтикс багийн хамгаалагч Маркус Смартын шинжилгээний хариу эерэг гарчээ.
2020 оны хасагдах шатны тоглолт зургадугаар сараас наймдугаар сарын хооронд явагдаж магадгүй байсан бол нөхцөл байдал хурцдаж, улирал үргэлжлэхгүй ч байж магадгүй боллоо.