
ОХУ-ын 20 гаруй уран гулгагчид Олон улсын тэшүүрийн холбооны далбаан дор олон улсын тэмцээн уралдаанд оролцох эрхтэй болжээ.
Тэдгээр тамирчдын дотор 20 настай Камила Валиева, 2022 оны өвлийн Олимпын наадмын мөнгөн медальт Александра Игнатова, 2026 оны Олимпын наадмын оролцогч Петр Гуменник, 2021 оны ДАШТ-ий хосын төрөлд хүрэл медаль хүртсэн Александра Бойкова, Дмитрий Козловский нар багтжээ.
К.Валиевагийн олон улсын тэмцээн уралдаанд оролцох эрхийг допингийн зөрчил гаргасан хэргээр 2021 оны арванхоёр дугаар сард 4 жилээр хассан нь 2025 оны 12-р сард дуусаж, энэ оны 1-р сараас тэрээр карьертаа эргэн ирээд байгаа аж.
Энэ оны зургадугаар сарын сүүлээр Олон улсын тэшүүрийн холбоо ОХУ болон Беларусын тамирчдад Олон улсын тэшүүрийн холбооны далбаан дор тэмцээн уралдаанд оролцохыг зөвшөөрсөн юм.







