Нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэл энэ сарын 20-нд эхэлж, ирэх сарын 7-ныг хүртэл үргэлжлэхээр боллоо. Иргэд оршин сууж байгаа газрынхаа засаг захиргааны нэгжид хандан бүртгэлээ хийлгэнэ. Цэргийн үүрэгтний бүртгэлд 18-50 насны эрэгтэйчүүд, 60 хүртэлх насны бэлтгэл дээд болон ахлах офицерууд, 55 хүртэлх насны бэлтгэл дунд офицер болон ахлагч нар хамрагдана. Энэ жид Нийслэлийн 173 хороонд Хүн ам, орон сууцны тооллогыг хийж дууссаны дараа явуулахаараа тооллого онцлогтой байна.
Бүртгүүлэхээр очихдоо иргэний болон цэргийн үүрэгтний үнэмлэх, ажлын газрын үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэхгүй бол 3*4 хэмжээтэй 2 ширхэг цээж зураг авч очихыг Нийслэлийн цэргийн штабаас анхаарууллаа.
Заасан хугацаанд амжиж бүртгэлээ хийлгэхгүй бол Зөрчлийн тухай хуулийн дагуу торгож, хариуцлага хүлээлгэх юм байна.