Цаг уур, орчны шинжилгээний газраас зудын эрсдэлийн үнэлгээг тооцон гаргажээ. Энэ үнэлгээгээр нийт нутгийн 50 гаруй хувьд их эрсдэлтэй гарчээ. Үүнээс 21 хувь нь нэн их, 34 хувь нь их эрсдэлтэй байна. Харин 20 гаруй хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй гэж үнэлэгджээ.
Үүнээс Ховд, Говь-Алтай, Өвөрхангай, Дундговь, Завхан, Архангай, Булган, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь аймгуудын ихэнх, Баян-Өлгий, Увс, Баянхонгор, Хөвсгөл, Төв, Дорнод, Өмнөговийн зарим нутгаар өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэл ихтэй байна.
Өнгөрсөн жил зуншлага оройтсон, бэлчээрийн даац хэтэрч гарсан, цасан бүрхүүл харьцангуй эрт тогтсон нутгаар өвөлжилт хүндрэх эрсдэлтэй болжээ. Мөн малчид аймаг, сум дундын отор нүүдэл их хийж байгаагаас туурайн зуд, цасгүй боловч харын зуд болох эрсдэлтэйг анхааруулжээ.