Хүйтний улирал эхэлсэнтэй холбоотойгоор нүдний ханиадаар өвчлөгдсийн тоо эрс нэмэгдэж, өнгөрсөн жилийнхээс 18 хувиар өссөн байна. Нүдний ханиад буюу аденовирусийн халдварын нууц үе нь 5-12 хоног үргэлжилдэг бөгөөд шууд өвдөж эхэлдэггүй тул хугацаа алддаг. Тус өвчин нь нүд улайх, загатнах,нулимс гоожих шинж тэмдэгээр илэрдэг. Хэрэв шинж тэмдгүүд илэрвэл эмнэлэгт хандах шаардлагатай, дур мэдэн эмчилж болохгүйг мэргэжлийн эмч нар зөвлөлөө.Учир нь дээрх өвчин даамжирвал нүдэнд цагаа унаж , хараа муудах, цаашлаад хараагүй болох аюултай. Уг өвчин нь агаар дуслын болон ахуйн замаар халдварладаг тул өвчтөнийг тусгаарлах шаардлагатай аж.
Улсын нэгдүгээр төв эмнэлэгийн Нүд судлал,мэс заслын тасгийн их эмч Д.сайнбилэг хэлэхдээ: “Одоогоор Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Нүдний кабинетад өдөрт дунджаар таван өвчтөн ирж үзүүлж байна. Нүдний ханиад нь улирлын чанартай үүсэхээс гадна дархлаа муудсантай холбоотойгоор илэрдэг” гэв.