Оюутолгой төслийн хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулж Монголын талын өгөөжийг нэмэгдүүлэх өөрчлөлт орууллаа

Оюу толгойн гэрээний зээлийн хүүгийн зардал, менежментийн төлбөрийг бууруулснаар зардал 30 их наядаар буурч байна.
Монголчууд 2027 оноос эхлэн ногдол ашиг авна. Энэ хэлэлцээрээр манай талын мөнгөн урсгалыг нэмэгдүүлэхээр тохиролцсон.
2011 оны Хувь нийлүүлэгчдийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж, зээлийн хүүг SOFR+6.5 хувиас SOFR+4.0 хувь болгон бууруулснаар хүүгийн зардлыг 6.2 тэрбум ам.доллараар бууруулсан.
Энэ нь манай талын хүртэх өгөөжийг 2.5 тэрбум ам.доллараар нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.
Мөн зээлийн хүүгийн нөхцөлийг хянан үзэх хугацааг 7 жил байсныг 3 жил болгон богиносгож, нөхцөлийг илүү ойр давтамжтайгаар шинэчлэн сайжруулах боломж бүрдсэн.










