
Киприйн хойд эргийн Гирне хотоос Туркийн Мерсин хотыг чиглэн зорчиж байсан зорчигч тээврийн хөлөг онгоц Гирне хотын эргээс холгүй осолдсоны улмаас багадаа найман хүн амь үрэгдэж, 18 хүн сураггүй болжээ.
Олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй Умард Киприйн Бүгд Найрамдах Турк Улсын Тээврийн сайд Эрхан Арыклыгийн мэдээлснээр аврах багийнхан хөлөг онгоцноос ослын дуудлага ирснээс хойш 15-20 минутын дараа ослын газарт иржээ. Хөлөг онгоц усанд автаж, осолдох үед хөлөг онгоцонд 259 зорчигч, хөлөг онгоцны багийн 8 гишүүн зорчиж байсан ба аврагчид 241 хүнийг авраад байгаа аж.
Албаны хүмүүсийн мэдээлснээр осолдсон хөлөг онгоц хэдийн 514 м гүнд живжээ. Хууль сахиулагчид хөлөг онгоц осолдох болсон шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа ба уг осолтой холбоотойгоор хөлөг онгоцны ахмадыг багийнх нь долоон гишүүний хамт баривчилжээ.









