АН: Монгол улсаа хөгжүүлэх хүсэлтэй аль ч намын гишүүд нэгдээд энэ ЗГ-ыг огцруулъя

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Сөнөд баруун хошууны төлөөлөгчид энэ сарын 25-ны өдөр Дундговь аймагт айлчилж, аймгийн удирдлагуудтай уулзалт хийлээ.
Уулзалтад Дундговь аймгийн ИТХ-ын дарга Ж.Мөнхчулуун, Засаг даргын орлогч Ц.Хүрэлбаатар, ЗДТГ-ын дарга П.Бүрэнжаргал, ХХААГ-ын дарга Б.Мөнхжаргал, Эрдэнэдалай сумын Засаг дарга С.Мөнхбаатар, Засаг даргын орлогч З.Төгөлдөр нар оролцсон бол Сөнөд баруун хошууны Засаг дарга Ян Ли Жун тэргүүтэй төлөөлөгчид оролцсон юм.

Уулзалтаар талууд урлаг, соёлын солилцоо, цөлжилттэй тэмцэх, уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, мал аж ахуй, эрүүл мэнд, бараа тээвэр, аж ахуйн нэгж, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо.
Мөн хоёр тал хөдөө аж ахуй, орон нутгийн хөгжлийн чиглэлээр харилцан туршлага солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар хэлэлцэв.
Сөнөд баруун хошууны төлөөлөгчид Эрдэнэдалай суманд ажиллаж, сумын нөхцөл байдалтай танилцан, хөдөө аж ахуй болон бусад салбарын чиглэлээр харилцан туршлага солилцсон юм.
Дундговь аймаг нь “Хөдөөгийн сэргэлт-Шинэ Дундговь” 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн хөгжлийг тэгш, байгальд ээлтэй, инновацид тулгуурлан шинэ шатанд гаргах зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч байна.









