
Өнгөрсөн 7-р сард Туркийн Анкара хотод болсон НАТО-гийн чуулга уулзалтын дараа АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп эх орон руугаа өөрийн Air Force One Боинг 747 онгоцоор бус цэргийн онгоцоор буцсан нь ил болжээ. Ерөнхийлөгч Д.Трамп НАТО-гийн чуулга уулзалтад 2025 онд Катараас бэлгэнд авсан шинэ Боинг 747-8 онгоцоор ирсэн ч буцахдаа хуучин онгоцоороо ниснэ хэмээн өөрийн нийгмийн сүлжээндээ тухайн үед бичиж байжээ.
Тэгвэл НАТО-гийн чуулга уулзалтын дараа Ерөнхийлөгч Д.Трамп Air Force One онгоцондоо сууж байгаа нь камерын дуранд бууж, түүнийг дагалдаж явсан хэвлэл мэдээллийн ажилтнууд түүнийг Air Force One онгоцонд суулаа гэж харсны дараа АНУ-ын төрийн тэргүүн туслахуудынхаа хамт олны нүднээс далд ерөнхийлөгчийн онгоцны нөгөө талд зогсож байсан катеринг үйлчилгээний машин руу сууж, түүгээрээ ойролцоо зогсож байсан цэргийн Боинг C-32A онгоцонд хүрчээ.
Air Force One онгоцонд сууж явсан хэвлэл мэдээллийн ажилтнууд Ерөнхийлөгч Д.Трамп өөр онгоцонд шилжин суусныг огт мэдээгүй өнгөрсөн аж.
The Washington Post сонинд бичсэнээр уг нууц ажиллагааг Ираны зүгээс Ерөнхийлөгч Д.Трампын амь насанд халдаж болзошгүй гэж үзсэний үндсэн дээр явуулжээ.









