Билл Гэйтс Монголд ирж, Баян-Өлгий аймагт хоёр хоног аялжээ

Сүхбаатар дүүргийн Их Баян орчимд аялж явсан иргэн бие гүйцсэн баавгайг ойролцоогоор 20 метрийн зайнаас харсан тухай мэдээлэл Нийслэлийн Байгаль орчны газарт иржээ.
Иймд тус бүсийн ойр орчимд аялж, зугаалж буй иргэдийг уулын бүсээс бууж, тухайн газраас холдохыг анхааруулж байна.
Мөн баавгайтай таарсан тохиолдолд ойртох, зураг авах, үргээх, хоол өгөх, араас нь дагахгүй байхыг анхаарууллаа.
Иргэдийг аюулгүй байдлаа хангаж, одоогоор тус чиглэлд аялж, зугаалахаас зайлсхийхийг Нийслэлийн Байгаль орчны газраас зөвлөж байна.
Эх сурвалж: Нийслэлийн Байгаль орчны газар









