Б.Дашпүрэв: АИ-92 бензиний нийлүүлэлт энэ долоо хоногт тогтворжино

Майкрософт компанийн үүсгэн байгуулагчдын нэг, тэрбумтан Билл Гэйтс энэ сарын 9-нд Монгол Улсад ирсэн гэх мэдээлэл олон нийтийн анхаарлыг татаад байна.
Тэрбээр хувийн “Gulfstream G650” онгоцоороо Буянт-Ухаа нисэх буудалд газардсан бөгөөд цөөн хүний бүрэлдэхүүнтэй хүрэлцэн иржээ.
Билл Гэйтс улмаар Баян-Өлгий аймгийг зорьж, Алтанцөгц сумын нутаг дахь Цамбагарав уулын орчимд байрлах “Гурван тэмээ” аяллын баазад хоёр хоног саатсан байна. Энэ хугацаанд байгалийн үзэсгэлэнтэй танилцаж, бүргэдийн ан үзэхээс гадна нутгийн ахуйтай танилцжээ.
Тэрбээр Баян-Өлгий аймгаас Дундговь, Дорнод аймаг руу үргэлжлүүлэн аялах төлөвлөгөөтэй байгаа гэх мэдээлэл байна.
Видео үзэх:









