“Харри Поттер”-ийн фенүүд Доббигийн булшийг аварчээ

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага 2026 оны орон нутгийн баяр наадмын үеэр цуглуулсан допингийн шинжилгээний сорьцуудын лабораторийн хариуг үе шаттайгаар хүлээн авч байна.
Лабораторийн шинжилгээгээр дараах аймаг, дүүрэг болон Бүх цэргийн наадмын сорьцуудаас хориглосон бодис, хориглосон арга, тэдгээрийн метаболит болон маркер илрээгүй байна. Үүнд:
-Архангай аймаг
-Баянхонгор аймаг
-Булган аймаг
-Дархан-Уул аймаг
-Дорноговь аймаг
-Дорнод аймаг
-Дундговь аймаг
-Завхан аймаг
-Орхон аймаг
-Өвөрхангай аймаг
-Сэлэнгэ аймаг
-Увс аймаг
-Хөвсгөл аймаг
-Хэнтий аймаг
-Багануур дүүрэг
-Багахангай дүүрэг
-Бүх цэргийн наадам
Харин Ховд, Баян-Өлгий аймгийн сорьцын лабораторийн шинжилгээ үргэлжилж байгаа бөгөөд эцсийн хариу гараагүй байна.









