КОП17 хурлын үеэр зах худалдааны төвийн зогсоолууд түр хаагдана

Оюутан сурагчид шалгалт өгөхдөө хиймэл оюун ухаан ашиглаж булхайцдаг явдалтай тэмцэх зорилгоор Данийн Боловсролын яам ахлах ангийн сурагчид гэрээсээ бичгээр өгсөн бүх шалгалтуудаа амаар хамгаалах ёстой гэсэн шинэ журам гаргаж, уг журмыг хэрэгжүүлэхэд шаардлагатай бүх арга хэмжээг авна гэжээ.

Уг журам нь 9 болон 10-р анги төгссөн, мэргэжил олгох сургалтад хамрагдсан эсвэл их дээд боловсрол эзэмшихээр бэлтгэж буй 9000 орчим сурагчдад үйлчлэх аж.
Данийн Боловсролын яам ахлах сургуулиудад шалгалтын үеэр сурагчдын орж үзэж байгаа сайт, контентуудыг хязгаарлах хамгаалалтын системтэй болохыг, сурагчдын гэрээсээ өгдөг шалгалтуудын тоог бууруулж, сургуулийн орчинд өгдөг шалгалтуудынх нь тоог нэмэгдүүлэхийг уриалжээ.







