Н.Түвшинбаярыг уучлах тухай мэдээлэл ташаа болохыг Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдэгдэв

Наймдугаар сарын 17-28-ны хооронд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдах “КОП17” хурлын үеэр замын хөдөлгөөний зохицуулалтын талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө.
Зохион байгуулагчдын мэдээллээр, хурлын үеэр хувийн автомашины хэрэглээг бууруулах зорилгоор тэгш, сондгой дугаарын хязгаарлалт 28 хоногийн турш өдөр бүр 07:00-21:00 цагийн хооронд үйлчлэх юм. Мөн 9-р сарын 1-ний өдрөөс бүх төрлийн автомашин хэвийн хөдөлгөөнд оролцоно хэмээн ЗХУТ-ийн хэлтсийн дарга Н.Намуу онцлов.
КОП17 арга хэмжээний үеэр Нарантуул, Дүнжингарав, Шинэ 100 айл худалдааны төвүүдийн зогсоолуудыг түр хугацаагаар хаах шийдвэр гарчээ. Иймд иргэд, аж ахуй нэгж байгууллагууд өөрчлөлтүүдийг урьдчилан анхаарахыг уриалж байна.






