“Хотын дарга сонсож байна” платформыг наймдугаар сарын 14-нөөс ажиллуулна

АНЭУ-ын Абу Даби хотноо болж буй Жюү жицүгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд “Thunder Jiu Jitsu Academy”-ийн тамирчин Аззаяагийн Оргилмаа амжилттай оролцож байна.
Тэрбээр U16 насны ангиллын NoGi -57 кг жинд өрсөлдөж, хүрэл медаль хүртлээ. Ингэснээр А.Оргилмаа энэ удаагийн дэлхийн аваргын тэмцээнээс нийт дөрвөн төрөлд медаль хүртсэн амжилтыг үзүүллээ.

Залуу тамирчны энэхүү амжилт нь Монголын жюү жицүгийн спортын амжилтыг харуулсан үзүүлэлт боллоо.
Эх сурвалж: Монголын Жюү Жицүгийн холбоо







