
Өчигдөр 43 вагон-цистерн АИ-92 шатахуун орж ирж, агуулахуудад буулган түгээлтийг үргэлжлүүлж байна. Нийт 2580 тонн бүтээгдэхүүн нь ойролцоогоор нэг өдрийн ердийн хэрэглээг хангах хэмжээний нөөц бөгөөд цаашид гол анхаарах асуудал нь шатахууны нөөцийг нэмэгдүүлж, болзошгүй доголдлыг даван туулах нөхцөлийг бүрдүүлэх явдал гэдгийг Б.Дашпүрэв мэдээллээ.
Түүний мэдээлснээр сүүлийн 24 цагийн хугацаанд нийслэлийн 155, орон нутгийн 80 шатахуун түгээх станцад нийлүүлэлт хийж ажилласан байна. Мөн ОХУ-аас импортолж буй шатахууны үнэ 800 ам.доллараас 851 ам.долларт хүрч өссөн нь өртгийн өөрчлөлттэй холбоотой бөгөөд үнийн өөрчлөлтийн асуудлаар үнийн зөвлөл удахгүй хуралдана гэдгийг онцоллоо.
Цаашид шатахууны хангамжийн тогтвортой байдлыг хангах хүрээнд боловсруулах үйлдвэрийг богино хугацаанд ашиглалтад оруулах шийдвэр гаргасан бөгөөд 2026 онд 150 мянган м³ багтаамжтай шатахууны нөөцийн савыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байгааг мэдээлэв.
Видео үзэх:







