
Ардчилсан нам бодлогын нам болох зорилгын хүрээнд дэргэдээ нийгэм, эдийн засгийн 12 чиглэлээр бодлогын зөвлөлүүд байгуулан ажиллаж байгаа юм байна. Энэ хүрээнд үүсээд буй шатахууны асуудлаар холбогдох мэргэжилтэн, салбарын төлөөллүүдийн санал, зөвлөгөөг сонсож, нөхцөл байдалд дүн шинжилгээ хийжээ.
Ардчилсан намын Бодлогын ерөнхий зөвлөлийн дарга Д.Амарбаясгалангийн мэдээлснээр тус нам шатахууны хомсдолыг нийлүүлэлтийн асуудал гэж үзэхгүй байгаа бөгөөд энэ нь төрийн бодлогын алдаанаас үүдэлтэй гэж дүгнэж байна.
Тэрбээр “Шатахууны хомсдол гэхээсээ илүү төрийн бодлогын хомсдолын асуудал гэж харж байна. Зах зээлийг баримталж буй бодлого алдаатай байгаа учраас үр дагавар нь шатахууны асуудлаар илэрч байна” хэмээн байр сууриа илэрхийллээ.
Мөн төр шатахууны үнэ тогтоох асуудалд зах зээлийн зарчимд нөлөөлж байгаа нь өнөөгийн нөхцөл байдалд хүргэсэн нэг хүчин зүйл гэж үзэж буйгаа онцоллоо.
Видео мэдээ:







