
АНУ-Ираны дайны улмаас газрын тос, эрчим хүчний үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор Их Британи-Нидерландын газрын тос, байгалийн хий олборлолтын Shell компанийн 2-р улирлын ашиг орлого өмнөх оны мөн үеийнхээс 2 дахин өсжээ.
Өнгөрсөн оны 2-р улиралд тус компани 4.26 тэрбум ам.долларын орлого олж байсан бол энэ оны 2-р улиралд 9.84 тэрбум ам.долларын орлого олжээ.
2026 оны эхний хоёр улирлын орлогоо нэгтгэснээр Shell компанийн жилийн эхний хагасын орлого өмнөх жилийнхтэй харьцуулахад 70 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.
Shell компаниас гадна BP, Equinor зэрэг эрчим хүчний томоохон компаниуд газрын тосны үнийн хэлбэлзлийн ачаар орлогоо даацтай нэмэгдүүлж чадсан юм.
АНУ-Ираны дайн эхлэхээс өмнө Brent маркийн газрын тосны үнэ нэг баррель нь 73 орчим ам.доллар байсан бол АНУ-Ираны дайн эхэлснээс хойш 120-100 ам.долларын хооронд хэлбэлзсээр байгаа юм.
Нөгөө талаас газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн үйлдвэрлэл буураад байна. Shell компани энэ оны эхний улиралд өдөрт дунджаар 909 мянган баррель газрын тос боловсруулж байсан бол 2-р улиралд энэ тоо дунджаар 631 мянган баррель бож буурчээ.
Түүнчлэн жилийн өмнөхтэй харьцуулахад тус компанийн газрын тос, байгалийн хийн боловсруулалт 16 хувиар буурсан үзүүлэлттэй явж байгаа аж.







