
АН-ынхан пүрэв гараг бүр мэдээлэл хийдэг.
Өнөөдрийн мэдээллийн цагаар АН-ын дэд дарга Ч.Өнөрбаяр “Баян-Өлгий аймгийн Засаг даргыг Ерөнхий сайд хуулийн үндэслэлгүй огцрууллаа. Намын хуульч нартайгаа нийлээд, шүүхэд хандана гэж бодож байгаа. Ерөнхий сайдын хууль бус шийдвэрүүдийг хүчингүй болгуулна. Эрх баригч намынханд хэлэх гэсэн юм. Улс төрийн салбарт хулгайн ан хийхээ болиоч ээ. Сөрөг хүчнээ хүчгүйдүүлэхийн тулд буруу аргаар хариуцлага тооцдогоо болих хэрэгтэй. Жинхэнэ хариуцлага тооцох учиртай хүмүүс танай Засгийн газарт байна. Сайд нар чинь иргэдэд худлаа мэдээлэл өгөөд сууж байна аа. Шатахууны үнэ нэмэгдэхгүй гэсэн, хаана байна. Шатахууны нөөц байгаа гэсэн, хаана байна. Ерөнхий сайдтай өөртэй нь хариуцлага тооцох асуудлыг намын зүгээс ярина.
МАН ерөнхийлөгчийн сонгуулийнхаа бэлтгэл рүү эрт орчихжээ. Сонгуулиас сонгуулийн хооронд л ажиллаж байна” гэлээ.
ШУУД:







