
АНУ-ын Бүгд Найрамдах болон Ардчилсан намын сенаторууд энэ сарын эхээр таалал төгссөн Өмнөд Каролина мужийн сенатор агсан Линдси Грэмийн санаачилсан ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ тогтоох тухай хуулийн төслийн эцсийн хувилбарыг хэлэлцэж, зөвшилцөлд хүрчээ.
Уг хуулийн төсөлд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон Оросын улс төр, бизнесийн салбарын албан тушаалтнууд, зэвсэгт хүчний удирдлагууд, Оросын батлан хамгаалах аж үйлдвэрийн салбартай хамтран ажилладаг гадаадын компаниудад хориг тогтоох тухай мөн ОХУ-аас газрын тос, байгалийн хий, уран худалдаж авдаг орнуудын бараа бүтээгдэхүүний импортын гаалийн татварын 100 хувь хүртэл нэмэгдүүлэх тухай тусгажээ.
Энэ сарын 28-нд Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай Цагаан ордонд уулзсан ба хоёр орны төрийн тэргүүнүүд Украины агаарын довтолгооноос хамгаалах системийг бэхжүүлэх, Америкийн Patriot агаарын довтолгооноос хамгаалах системийг Украинд үйлдвэрлэх тухай ярилцжээ.
Түүнээс гадна В.Зеленский Америкийн нэр нөлөө бүхий улс төр нийгмийн зүтгэлтэн агсан Линдси Грэмтэй салах ёс гүйцэтгэх ёслолд оролцжээ. Линдси Грэм нь Украинд зэр зэвсгийн тусламж дэмжлэг үзүүлэхийг тууштай дэмжиж ирсэн Америкийн хууль тогтоогчдын нэг байсан юм. Тэрээр энэ сард Украинд айлчилж, эх орондоо эргэн ирснийхээ дараахан өвчний улмаас өөд болсон юм.







