Японд 7.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Японы Ерөнхий сайд Санаи Такаичигийн мэдээлснээр Японы өмнөд зүгийн Кюүшү арал дээр өнгөрсөн мягмар гарагт болсон 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас 13 хүн амь үрэгджээ.
Кюүшү арлын Күмамото мужийн Күмамото хотод газар хөдлөлтийн улмаас хэсэгчлэн нурсан Aeon Mall худалдааны төвийн нуранги доор гацсан байж болзошгүй 10 хүнийг эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилсээр байна.
Түүнээс гадна газар хөдлөлтийн улмаас Күмамото мужид байрлах Nippon Paper компанийн үйлдвэрийн яндан нурснаас болж сураггүй болсон 9 хүнийг эрэн хайх, аврах ажиллагаа мөн явагдаж байна.
Кюүшү арлыг цахилгаан эрчим хүчээр хангагч Kyushu Electric компанийн мэдээлснээр газар хөдлөлтийн улмаас арлын 40 мянга гаруй айл өрх тоггүй болжээ.







