
Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд 2026 оны долоодугаар сарын 8-10-ны өдөр иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлыг тухай бүр шуурхай хүлээн авч, шийдвэрлэжээ.
Тодруулбал,
Сонгинохайрхан дүүргийн иргэн Мөнхбаатар: Ч:13 (Тахилт-3-р эмнэлэг) чиглэлд явж байсан 3-165 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч хүнээ аваагүй.
Шийдвэрлэлт: Иргэний гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын 3-165 гарааш дугаартай жолооч Ө.С-ыг шалгаж, гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл оногдуулав.
Хан-Уул дүүргийн иргэн Мандалсүрэн: Ч:81 (3,4-р хороолол-Яармагийн 1-р буудал) чиглэлд явж байсан 15-020 гарааш дугаартай автобусны жолооч нь буудал дээр зогсоогүй.
Шийдвэрлэлт: Иргэний гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний “Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ-ын 15-020 гарааш дугаартай жолооч П.Б-ыг шалгаж, гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл оногдуулав.
Баянзүрх дүүргийн иргэн Р.Энхжаргал: Барс худалдааны төв дээр зогсож, хүнээ аваагүй. Түгжрэлд зогсож байгаад 3-р эгнээгээр яваад өгсөн. Гомдолтой арга хэмжээ тооцож хариу өгнө үү?
Шийдвэрлэлт: Иргэний гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний “Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ын 2-160 гарааш дугаартай жолооч Г.Э-г болон 2-095 гарааш дугаартай жолооч Б.Б шалгаж, гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл оногдуулав.
Баянгол дүүргийн иргэн Ж.Биндэрьяа: 10-р хорооллоос хүнээ аваагүй явсан. Гомдолтой арга хэмжээ тооцож, хариу өгнө үү?
Шийдвэрлэлт: Иргэний гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний “Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ын жолооч Ө.А-г шалгаж, гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл оногдуулав.
Сонгинохайрхан дүүргийн иргэн Нямхүү: Х:2 (Шарга морьт-7 буудал) чиглэлд явж байсан 25-071 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч хүнээ аваагүй.
Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр тав” ОНӨААТҮГ-ын жолооч Д.Б-д гаргасан гомдлыг танилцуулж, дахин санал гомдол гаргахгүй ажиллахыг үүрэг болгов.
Хан-Уул дүүргийн иргэн Х.Гантулга: Ч:43 (Баянхошуу-Ард-Бөмбөгөр) чиглэлд явж байсан 1-099 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг буудлаас аваагүй.
Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын жолооч Д.Н-д хурлын тогтоолоор сануулах арга хэмжээ авч шагналт цалингийн 3 хувь хасах арга хэмжээ тооцсон.







