Хүй долоон худаг орох, буцах түгжрэлээ шийдээгүй байж, иргэдээсээ гуйлга гуйв

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Д.Алтанцоож улсын наадмын долоогийн даваанд Улсын заан Д.Хүдэрбулгаар давж, Монгол Улсын заан цол хүртсэн билээ. Долоогийн даваанд тунан барилдаад, давсан тэрбээр “Заан Жимни” авто машины эзэн болсон юм.
Тэрбээр Улсын заан цолныхоо мялаалга наадмыг энэ сарын 31-нд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд зохион байгуулахаар болжээ.
Мялаалга наадмаар
- Хурдан соёолон, дааганы уралдаан
- Үндэсний сурын харваа
- Үндэсний шагайн харваа
- Улс, аймаг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаан болох аж.








