
Тамхины хяналтын тухай хуулийн талаар О.Номинчимэг нарын УИХ-ын гишүүд мэдээлэл өгч байна
УИХ-ын гишүүн О.Номинчимэг: ”Тамхины хяналтын тухай хууль өчигдөр чуулганаар эцсийн хэлэлцүүлгээ хийлээ. Гэхдээ эцэслэн батлах буюу хуулийн эцсийн хувилбар бэлэн болсон гэсэн үг. Эцэслэн батлах процесс намрын чуулган руу шилжиж байна. Цаг хугацааны болон эрх ашгийн хайчинд орлоо гэж харж байна. Харамсалтай, гэхдээ хойшоо суух, шантрах зүйл байхгүй. Хаврын чуулганаар Монгол хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах нь чухал алхам болж байгаа. Тамхины хяналтын тухай хуулиа намрын чуулганаар батлуулна. Энэ хуулийг гурван Парламент дамнаж хэлэлцэж, баталж чадаагүй хууль, ер нь парламентад орж ирэхээр гацдаг, томоохон мөнгөний эрх ашиг байдаг учраас явж чаддаггүй. Хор уршгийг нь хүүхдүүд, ирээдүй хойч үе маань эрүүл мэндээр хохирч эдэлж байдаг” билээ
УИХ-гишүүн А.Ариунзаяа: “Тамхи тамхины бүтээгдэхүүн дотор хамрын тамхи орох уу гэдэг эргэлзээ үүссэн. Тамхи тамхины бүтээгдэхүүн дотор хамрын тамхи ч ордог учраас Ө.Шижир гишүүний гаргасан саналыг засах гормын саналыг байнгын хороо дээр гаргаад бид бүхний уламжлалт хэрэглээ болсон хамрын тамхийг хоригт орохгүй байх саналыг гаргаад өчигдөр чуулганаар батлагдсан. Хоёрт Т.Мөнхсайхан гишүүний санал байгаа 2010 оны 01.01- нээс хойш төрсөн хүн бүр насан туршдаа тамхины бүтээгдэхүүн хэрэглэхгүй гэсэн заалтыг гишүүд дэмжсэн байсан. Үүнийг бас засах зарчмын зөрүүтэй саналыг байнгын хороон дээр гаргаад чуулганаар дэмжигдээд Т.Мөнхсайхан гишүүний санал хасагдсан байгаа”. юм.
УИХ-гишүүн Б.Баярбаатар: ”Хууль өнөөдөр батлагдсан ч намар батлагдсан ч 2027 оны 01.01-ээс хэрэгжихээр байгаа учраас ямар нэг нь ялгаа байхгүй. Анх тамхины хуулийн ажлын хэсэг байгуулагдаж байхад Ц. Идэрбат гишүүн ахалж байх үед төрийн ордноор тамхи импортлогчид лобби хийж байсан. Миний утсан дээр хүртэл тамхины хууль батлагдах юм бол Монгол улс олон улсад шившиг болно шүү гэдэг сүрдүүлсэн байдалтай мессежийг хүртэл ирүүлсэн. Гэтэл Монгол улс 3.5 сая хүн амтай өнөөдөр энэ хүн амын эрүүл мэндийн асуудал дээр тамхи хүндээр тусаж байгаа. Жилд 4300 орчим хүн тамхинаас болж нас барж байна. Хэрхэн өсвөр үеийг хамгаалах вэ гэж бодож байна” гэлээ.









