
Үндэсний их баяр наадамд болоход тун дөхсөөр байгаа энэ үед бөх сонирхогч үзэгчдийн дунд ардын хувьсгалын 105 жилийн ойн баяр наадамд хэчнээн бөх улсын цолтон болох бол гэсэн асуулт урган гардаг. Хамгийн олон улсын цолтон мэндэлсэн оныг хүргэе
- 2001 оны барилдсан үндэсний бөхийн барилдаанд нийтдээ 18 бөх улсын цолтны гэр бүлд багтсан
- 2011 онд 15 бөх
- 2016 онд 18 бөх
- 2022 онд 18 бөх
Ингээд үзэхээр 1024 бөх барилдсан он жилүүдэд хамгийн олон улсын цолтон мэндэлсэн байгаа бөгөөд харин 512 бөх барилдсан бөхийн барилдаанд дунджаар 5-10 бөх мэндэлдэг. Ялангуяа өрсөлдөөнтэй, тэмцэлттэй байгаа бөхийн спортод улсын цолтон шинээр төрнө гэдэг бол хүнд бэрх зүйл болж байна. Өнгөрсөн жилийн буюу ардын хувьсгалын 104 жилийн баяр цэнгэл наадамд дөрвөн бөх улсын цолтны эгнээнд багтсан юм.
Тийм учраас амьдралынхаа бүх хэсгийг бөх болгож байгаа залуучуудад улсын цолны босго давна гэдэг бэрх цаг болж байна. Их Монгол улсын 820 жилийн тэгш ой тохиож буй энэ жил залуучуудад боломж олгож, цаашлаад түүх, өв соёл, уламжлалаа бодож 1024 бөх барилдах нь зүйтэй билээ.
Н.Мэнд-Амар









