
Монгол Улс бол хуультай, эрх зүйт улс. Хууль ёсоор үйл ажиллагаа явуулж, хөрөнгө оруулалт хийж, татвар төлж байгаа иргэн, аж ахуйн нэгж бүр төрийн хамгаалалт дор ажиллах эрхтэй. Гэвч сүүлийн үед аливаа асуудлыг эсэргүүцэх нэрийн дор бусдын хууль ёсны үйл ажиллагаанд саад учруулах, хөрөнгө оруулагчдыг буруутгах, дарамт шахалт үзүүлэх хандлага газар авч байгаа нь анхаарал татаж байна.
Тэмцэл, шаардлага тавих нь иргэдийн эрх. Харин тэр эрх нь бусдын эрхийг зөрчих, хууль ёсны үйл ажиллагааг гацаах эрх биш.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ч энэ асуудлыг хөндөж, “Шатахуун олж ир” гэж төрийн байгууллагаас шаарддаг хэрнээ газрын тос, ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулсан хөрөнгө оруулагчдыг төр, иргэн, хувийн хэвшил гэлтгүй хамгаалах ёстойг онцолсон байна.
Уг асуудлыг аймгийн цагдаагийн газраас бүртгэлд авч, шалгалтын ажиллагааг явуулж байна.
Аливаа асуудлын талаар өөрийн үзэл бодол, байр сууриа илэрхийлэхдээ бусдын нэр төр, алдар хүндэд хүндэтгэлтэй хандаж, гэмт хэргийн болон сөрөг үйл явдалд бусдыг турхирч, уриалахгүй байхад онцгой анхаарч, хууль журмыг хэрэгжүүлж, дагаж мөрдөнө үү.









