АНУ-д оршин суугаа иргэд бичиг баримтаа биедээ авч явна уу

COP17 буюу Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 17 дугаар бага хурал болон хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан тээврийн хэрэгслийн тэгш, сондгой дугаарын хязгаарлалтыг хэрэгжүүлэхээр болсон.
Тухайлбал, энэ сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг дуустал өглөө 07.00-21.00 цагийн хооронд хязгаарлалт үйлчлэх юм.
Өчигдөр сүүлийн орон нь сондгой тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцсон бол өнөөдөр тэгш дугаартай автомашинууд зорчино.









