АНУ-д оршин суугаа иргэд бичиг баримтаа биедээ авч явна уу

Шатахууны нийлүүлэлтийн доголдолтой холбоотойгоор Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Шуурхай штабаас АИ-92 автобензинийг автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалтаар, нэг удаад 50 мянган төгрөгийн хязгаартай олгож байсан.
Тус хязгаарлалт өчигдөр буюу наймдугаар сарын 15-нд дууссан бөгөөд өнөөдрөөс шатахууныг ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олгохоор болж байна.
АҮЭБЯ-ны мэдээлснээр, Монгол Улс ОХУ-тай хийсэн хэлэлцээрийн үр дүнд наймдугаар сард багтаан нэмэлтээр 25 мянган тонн АИ-92 автобензин, 5000 тонн онгоцны түлш нийлүүлэхээр тохиролцсон. Энэ хэмжээ нь наймдугаар сарын дотоодын хэрэглээг бүрэн хангахаас гадна тодорхой хэмжээний нөөц бүрдүүлэх боломжтой аж.









