Хайгуулын ажлыг эсэргүүцэгчдийн үйлдлийг шалгаж байна

Лихтенштайн улсын хааны ордон өнгөрсөн бямба гарагт болсон Үндэсний баярын өдрөөр хаан ширээг шилжүүлэх тухай журамдаа өөрчлөлт оруулж, хаан ширээг эмэгтэй хүн залгамжлахыг зөвшөөрсөн журам гаргаснаа зарлажээ.
Ингэснээр Лихтенштайны дараа дараагийн хааны ууган хүүхэд ямар хүйстэй төрөхөөс үл хамааран хаан ширээг залгамжлах эрхтэй болох аж. Швейцар, Австри хоёр улстай хиллэдэг, 44 мянган хүн амтай, далайд гарцгүй Лихтенштайн нь үндсэн хуульт хаант засаглалтай улс юм.
Тус улсын хаан II Ханс Адам нь 1989 оноос хойш Лихтенштайны хааны гэр бүлийг тэргүүлж байгаа ч сүүлийн 20 гаруй жил түүний ууган хүү, хунтайж Алоиз албан ёсны арга хэмжээнүүдэд гэр бүлээ төлөөлж оролцож ирсэн байна.









