
БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён Солонгосын хойг Японы дарлалаас чөлөөлөгдсөний 81 жилийн ойг тохиолдуулан хэлсэн үгэндээ БНАСАУ-д хэлэлцээрийн ширээний ард сууж, хоёр Солонгосын дайныг албан ёсоор дуусгавар болгож, Солонгосын хойгт энхийг тогтоох санал тавьжээ.
Тэрээр өмнө нь Сөүл Хойд Солонгосын дэглэмийг хүндэтгэж, энх тайвнаар зэрэгцэн оршихыг зорьж буй талаар удаа дараа мэдэгдэж байсан билээ. 1953 онд талууд галаа зогсоох гэрээний дагуу дайн тулаанаа зогсоосон ч энхийн гэрээ байгуулаагүй тул албан ёсоор хоёр Солонгос одоо хүртэл дайны байдалтай хэвээр байгаа юм.
Нөгөө талаас Пхеньян сүүлийн жилүүдэд ОХУ-д зэр зэвсэг нийлүүлснийхээ хариуд Оросоос мөнгөн дэмжлэг, шатахуун түлш, хүнс, зэр зэвсгийн технологийн тусламж тасралтгүй авч байгаа тул Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унд одоохондоо БНСУ, АНУ болон барууны бусад орнуудтай харилцаагаа тогтворжуулах сонирхол байхгүй гэж олон улсын ажиглагчид үзэж байна.









