
Данийн хоёр дахь том хот болох Орхус хотоос хойд зүгт 18 км зайд байрлах Ødum тосгонд өнгөрсөн баасан гарагт агаарын хэм цельсийн +37 хэмд хүрч, 1975 оны 8-р сард бүртгэгдсэн +36.4 хэмийн рекордыг эвдэж, тус улсын түүхэн дэх хамгийн халуун өдөр болжээ.
Швейцарын Базель хотод өнгөрсөн баасан гарагт агаарын хэм +38.8 хэмд хүрч, тус улсын түүхэн дэх 6-р сарын хамгийн халуун өдөр болжээ.
ХБНГУ-д агаарын хэм +40 хэм хүрч байгаатай холбоотойгоор тус улсын алдарт хурдны замын асфальт зарим газраа халууны улмаас хагарч, цуурсан байна. Deutsche Bahn болон бусад галт тэрэгний операторууд энэ амралтын өдрүүдээр хэт халалт үргэлжлэх тул иргэдийг аль болох галт тэргээр зорчихгүй байхыг зөвлөжээ.
Чех улсын хойд зүгийн Доксани хотод өнгөрсөн бямба гарагт агаарын хэм +40.8 хүрч, тус улсын түүхэн дэх хамгийн халуун өдөр болсон байна.
ХБНГУ-ын баруун зүгийн Умард Райн-Вестфали мужийн Дормаген хотод байрлах асрамжийн газрын өрөө танхимуудад агаарын хэм +39 хүрсэнтэй холбоотойгоор тус асрамжийн газрын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлжээ.
AP News









